.jpg)
Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/12/21/ хүргэж байна.
Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 240 тохиолдол шинээр нэмэгдэж, хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1974 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 169 нь Улаанбаатарт, 67 нь орон нутагт бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар 2172 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 33 хүн байна. Гэрийн хяналтад 3918 хүн байна.
Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.6 хувь буюу 2 264 713 хүн, 2-р тунд 66.4 хувь буюу 2 160 782 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 26.1 хувь буюу 862 179 хүн хамрагджээ.
Оллоо.мн