Баянзүрх дүүргийн 2022 оны төсөв батлагдлаа

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит V хуралдаанаар дүүргийн 2022 оны төсвийг хуралд оролцсон 42 төлөөлөгчөөс 100%-ийн саналаар дэмжиж 70,775,083.6 төгрөгөөр хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын чиглэлэээр ажил хийгдэхээр боллоо. Үүнд

1. Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Сүхбаатар жанжны гэрийн буйрыг “Номын сан” болгон тохижуулах

2. Нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах, камержуулалт, гэрэлтүүлэг суурилуулах

3. Сургууль цэцэрлэгийн ачааллыг бууруулах зорилгоор бүтээн байгуулалтын ажил

4. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажил

5. Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг Туул гол дагасан Экстрем талбайн бүтээн байгуулалтын ажил

6. Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Өглөөний гудамж” байгуулах

7. Баянзүрх дүүргийн 23,28 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэн” барьж байгуулах

8. Авто замын түгжрэлийг бууруулахын тулд хороодыг холбосон авто зам

9. Иргэдийн эрүүл, аюулгүй зорчих ажлын хүрээнд хороо бүрд явган хүний зам шинээр барьж байгуулах, тохижуулах

10. Хороо бүрд иргэндээ ээлтэй ногоон байгууламжийг барьж байгуулах

11. Цар тахлын нөхцөл байдлаас хамаарч урьдчилан сэргийлэх ажил хийх

12. Нийтийн орон сууцны дээвэр, фасадны засвар

13. “Хоггүй бол ГОЁ” ажлын хүрээнд дүүргийн хог тээврийн ачилтыг нэмэгдүүлэх

14. Шинэ суурьшлын бүс байгуулах ажил

15. Жишиг гудамж, хороодын тохижилтын ажил

16. Баянзүрх дүүргийг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулах зэрэг нийт 50 гаруй ажил, томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо.

2021 онд Баянзүрх дүүрэг нийт 7 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийж гүйцэтгэсэн бол 2022 оны төсөвт өмнөх үеийнхээс 14 дахин их хөрөнгөөр дүүргийн иргэдийн ажиллаж амьдрах орчныг сайжруулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулахын тулд олон бүтээн байгуулалт, засвар, тохижилтын ажлыг хийнэ.

Ингэснээр иргэд эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бүрдэнэ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

May be an image of 12 people, people sitting, people standing and indoor

May be an image of 11 people, people sitting, people standing and indoor

May be an image of 10 people, people sitting, people standing and indoor

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.