Ой, хээрийн түймэр 48,7 хувиар буурсан үзүүлэлттэй байна

 Улсын хэмжээнд 2021 онд Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Ховд, Өвөрхангай, Архангай зэрэг 9 аймгийн 33 суманд нийт 65 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 45,7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Ой, хээрийн гал түймэрт 1783 га ой, 201.638 га хээр, нийт 206.112 га талбай түймэрт өртсөн нь 2020 онтой харьцуулахад ойн талбай 81,4 хувь, хээрийн талбай 0,8 хувь буюу нийт өртсөн талбай 16 хувиар буурчээ.

Мөн гал түймрийн улмаас байгаль экологид 3 тэрбум төгрөг, ой, хээрийн гал түймрийг унтраахад 28,8 сая төгрөг зарцуулж, нийт 3.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Өмнөх онтой харьцуулахад унтраахад зарцуулсан зардал 80,2 хувь, нийт учирсан хохирол 3,6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.