Г.Ёндон сайд аа, ёсыг бодож ажлаа хий
УУХҮ-ийн сайд Г.Ёндон гэж хувийн хэвшлийнхэнд “базуулчихаад” үндсэн ажлаа, ард иргэдийг төлөөлж буй Засгийн газрын гишүүний үүргээ умартчихсан нэг нөхөр байна.
 
Шатахууны үнийг чөлөөлнө гэсээр санасандаа хүрсэн. Тэр шатахууны асуудлаар ам нээх бүртээ “Шатахууны үнийг чөлөөлж, зах зээлийн зарчимд нь шилжүүлэх алхмыг хийнэ” гэсээр ирсэн.
 
Энэ нь ч биелэлээ олж дэд сайд О.Батнайрамдал нь 11 дүгээр сарын 22-нд “АИ-92 шатахууны үнийг аажмаар 100-400 төгрөгөөр нэмж, чөлөөт зах зээл рүү нь оруулна” гэж мэдэгдээд ганцхан хоногийн дараа 100 төгрөгөөр нэмэгдсэн.
 
Ингээд 12 дугаар сарын 3-нд дахиад литр тутамд 70 төгрөг нэмж, одоо 2220 төгрөг болчхоод байна.  Гэвч ёстой л сахил хүртээд шал дордов гэгч болж шатахууны үнэ нэмэгдсэн ч чанаргүй байгаа талаар хэрэглэгчид бухимдаж эхэллээ.
 
Өвлийн улиралд шатахуунаа нэмсэн автомашинуудын эд анги доголдож, улмаар эвдрэл үүсэх нь энүүхэнд болчхоод байна. Арга ядсан хэрэглэгчид шатахууны чанарыг шалгахыг холбогдох байгууллагад цахимаар хаяглан, шаардах боллоо.
 
Г.Ёндон сайдын хэлж байсанчлан “Зах зээлийн зарчимд нь шилжүүлэх алхмыг хийнэ” гэж шатахууны үнийг чөлөөлсөн  бол одоо чанартай шатахуун нийлүүлэхийг шаардах нь та болоод танхы эрхлэх асуудлын хүрээнд хамаарах ажил баймаар.
 
Танаас өмнөх үе, үеийн сайдууд шатахууны үнийг хазаарлаж ирсний хариуд керосин, нафтад онцгой албан татвар ногдуулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн ч тэр нь “хол явагүй унадаг” байсан.
 
Харин энэ удаа нэгэнт шатахууны үнийг чөлөөлсөн бол чанарт анхаар. Хэдий керосин, нафтад онцгой албан татвар ногдуулахаар болсон ч шинэ он гартал зай ч байна, замбараагүй олон автомашин ч эвдэрч иргэд хохирохоор байна.
 
Шатахуун хомстоход АМГТГ-ын дэд даргад нь хариуцлага тооцож байсан Г.Ёндон та одоо нэгэнт нэмэгдсэн үнэтэй шатахуун хэрэглэж буй иргэдийн төлөө ганц алхам хийж, чанарыг шалган, шаардлагатай арга хэмжээг авч Засгийн газрын гишүүний үүргээ гүйцэтгэх хэрэгтэй. Эс бөгөөс ухамсраараа чаддаг хүнд нь ажлаа өгсөн нь дээр биз ээ.

Эх сурвалж: ErenNews.mn
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-12-20 09:57:32
    Одоо хурдан шиг ендон халтар тавинбэх нямдорж номин энхболд амарсайхан уртнасан нарыг явуулаач баганбандийг зайлуулаа ч