46 удаагийн дуудлагаар ажиллаж, 22 иргэний амь насыг авран хамгаалав

Нийслэлийн хэмжээнд 12 дугаар сарын 13-19-ний өдрүүдэд ахуйн гал түймрийн 45, аврах ажиллагааны 1 буюу нийт 46 дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагаар нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын алба хаагчид ажиллан, гал түймрийн утаажилтын бүсээс 20 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл, ослоос 2 иргэнийг аварч, 450 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа.

Он гарсаар 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1532, аврах ажиллагааны 196 буюу нийт 1728 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15,1%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.