Зөөвөрлөгдсөн тохиолдол хоёроор нэмэгдэж, 2 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/12/20/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 125 тохиолдол шинээр нэмэгдэж, хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1972 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 85 нь Улаанбаатарт, 37 нь орон нутагт бүртгэгдлээ.  Өнөөдрийн байдлаар 2291 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 36 хүн байна. Гэрийн хяналтад 4201 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.6 хувь буюу 2 264 437 хүн, 2-р тунд 66.4 хувь буюу 2 160 217 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 26.1 хувь буюу 850 958 хүн хамрагджээ. 

May be an image of text

Бусдад түгээх
  • gplus