.jpg)
Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/12/18/ хүргэж байна.
Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 267 тохиолдол шинээр нэмэгдэж, хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1970 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 160 нь Улаанбаатарт, 102 нь орон нутагт бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар 2454 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 42 хүн байна. Гэрийн хяналтад 4583 хүн байна.
Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.6 хувь буюу 2 264 410 хүн, 2-р тунд 66.4 хувь буюу 2 160 122 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 26.1 хувь буюу 847 616 хүн хамрагджээ.
Оллоо.мн