Өнөөдөр 262 тохиолдол нэмэгдэж, нас баралт бүртгэгдээгүй

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/12/17/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 262 тохиолдол шинээр нэмэгдлээ. Нас баралт бүртгэгдээгүй, нийт нас баралт 1968 байна. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 158 нь Улаанбаатарт, 100 нь орон нутагт бүртгэгдлээ.  Өнөөдрийн байдлаар 2583 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 52 хүн байна. Гэрийн хяналтад 4711 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.6 хувь буюу 2 264 299 хүн, 2-р тунд 66.4 хувь буюу 2 159 905 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 841 202 хүн хамрагджээ. 

May be an image of text
Бусдад түгээх
  • gplus