Улсын нийт гадаад өр өмнөх оны мөн үеэс 2.1 тэрбум ам.доллароор өсжээ
Улсын нийт гадаад өр 2021 оны эхний 9 сард 33.3 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 2.1 тэрбум ам.доллар, өмнөх улирлаас 361.8 сая ам.доллароор тус тус өссөн байна.
 
Нийт гадаад өрийн 36.4 хувь буюу 12.1 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 26.4 хувь буюу 8.8 тэрбум ам.доллар нь бусад салбарынх, 25.4 хувь буюу 8.4 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 6.8 хувь буюу 2.3 тэрбум ам.доллар нь Төв банкных,  5.0 хувь буюу 1.7 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна.

Засгийн газрын нийт өр 2021 оны эхний 9 сард 27.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 883.7 тэрбум төгрөг, өмнөх улирлаас 55.9 тэрбум төгрөгөөр өссөн байна. Засгийн газрын нийт өр өмнөх оны мөн үеэс өсөхөд гадаад ар 1.5 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Харин дотоод өр 271.5 тэрбум төгрөг, өрийн баталгаа 143.6 тэрбум төгрөг, барих-шилжүүлэх төрлийн концесс 228.7 тэрбум төгрөгөөр буурчээ.
 
Засгийн газрын нийт өрийн 24.6 их наяд төгрөг буюу 90.5 хувь нь гадаад өр, 1.0 их наяд төгрөг буюу 3.9 хувь нь дотоод өр, 906.6 тэрбум төгрөг буюу 3.3 хувь нь Засгийн газрын өрийн баталгаа, 631.5 тэрбум төгрөг буюу 2.3 хувь нь барих-шилжүүлэх төрлийн концесс байна.
 
Засгийн газрын нийт өрөөс 2021 оны эхний 9 сард үндсэн төлбөрт 1.1 их наяд төгрөг, хүүгийн төлбөрт 715.7 тэрбум төгрөг төлөгдсөн байна. Үндсэн төлбөрийн төлөлт энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 390.7 тэрбум төгрөг, хүүгийн төлбөр 136.9 тэрбум төгрөгөөр тус тус өсжээ.


Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kkkk 2021-12-16 11:14:49
    33,3 тэрбум долларын өртэй, улиралд хүү нь 364 сая доллараар өсөж БАЙХАД хөшөө соёлын төв, ОФИСС БАРИЛГА машин тавилга гД, хулгай концэсс ГД арай дэндүү бнаа, ...