
Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэд бүтэц, амьдрах орчны ногоон хөгжлийн хороо 95.6%-ийн ирцтэйгээр хурардлаа. Хурлаар
1. Баянзүрх дүүргийн 2021 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх тухай
2. Баянзүрх дүүргийн 2022 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай хэлэлцэж дэмжигдлээ
Дэд бүтэц, амьдрах орчны ногоон хөгжлийн хороог төлөөлөгч Д.Ганболд ахалдаг. Нийт 22 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй юм гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.