Сангийн сайд Б.Жавхлан ОХУ-ын сангийн сайд А.Г.Силуановтой уулзалт хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсад хийж буй айлчлалын үеэр Сангийн сайд Б.Жавхлан ОХУ-ын Сангийн сайд А.Г.Силуановтой 12 дугаар сарын 15-ны өдөр Москва хотноо уулзалт хийлээ.

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд хоёр талын санхүү, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ОХУ-ын Сангийн сайдтай ярилцлаа. Монгол Улс, ОХУ-ын санхүүгийн хамтын ажиллагаа, тэр дундаа Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн нөхцөл байдал, үйл ажиллагааг хөгжүүлэх чиглэлд талууд анхаарал хандуулж, санал солилцов. Мөн түүнчлэн талууд уулзалтын үеэр санхүүгийн салбарт цаашид хамтран ажиллах төлөвлөгөөгөө тодорхойллоо. 



Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.