
Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/12/16/ хүргэж байна.
Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 285 тохиолдол шинээр нэмэгдэж, хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1968 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 194 нь Улаанбаатарт, 86 нь орон нутагт бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар 2770 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 86 хүн байна. Гэрийн хяналтад 4601 хүн байна.
Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 264 125 хүн, 2-р тунд 65.8 хувь буюу 2 159 483 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 833 158 хүн хамрагджээ.
