МЖБХ-ны гүйцэтгэх захирлаар ОУХМ Б.Батгэрэлийг, ерөнхий менежерээр Б.Тэмүүлэн нарыг томиллоо

Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн хурал  /2021.12.15/ боллоо. Хурлаар 2019-2021 оны тайлангаа хэлэлцэж, санал солилцсоноос гадна 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүжилтийг хэлэлцэж, Монголын жүдо бөхийн холбооны дүрэм, журамд нэмэлт өөрчлөлт орууллаа.

Мөн “Чингис Хаан-2022” Гранд Слам тэмцээний зохион байгуулах хороог байгуулах талаар санал солилцсон юм. Энэ үеэр Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга 2024 оны Парист болох олимпын наадам хаяанд ирлээ. Иймд олимпын наадамд оролцох баг тамирчид бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлэх, дасгалжуулагчид баг тамирчдаа сайн бэлтгэх шаардлагатай байгааг онцолж улмаар “Токио-2020” олимпын наадамд үзүүлсэн амжилтаа ахиулах, алтан медаль авах зорилго тавин ажиллах хэрэгтэй гэсэн юм.

Түүнчлэн өнөөдрийн хурлын үеэр Монголын жүдо бөхийн холбооны бүтэц, зохион байгуулалтыг шинээр баталсан бөгөөд 2022 оны зургадугаар сарын 27-нд ээлжит Их хурлаа хийхээр товлолоо.

Мөн энэ үеэр Монголын жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх захирлаар ОУХМ Батцэцэгийн Батгэрэлийг, ерөнхий менежерээр Баттулгын Тэмүүлэн нарыг тус тус томилсон.

Монголын жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх захирал Б.Батгэрэл нь 1989.04.21-нд Улаанбаатар хотод төрсөн. 2004 оноос жүдо бөхийн спортоор барилдаж эхэлсэн. 2011-2017 онд шигшээ багийн тамирчин, 2017-2019 онд Хонгконгийн Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч, 2019 оноос Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм.

МЖБХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЖҮДО 2021-12-16 02:39:25
    САЙХАН ЗАЛУУСЫГ ЗОРИГТОЙ ГАРГАЖЭЭ. ЗАЛУУСТ АМЖИЛТ