Ч.Уртнасан: Сэжигтэй тохиолдлыг тусгаарлан оношлоно
Эбола вирусийн эсрэг манай улс ямар арга хэмжээ авч байгаа талаар ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Уртнасангаас тодрууллаа.
 
-Засгийн газраас Эбола вирусээс хамгаалах, бэлэн байдлыг хангах тогтоолыг өнгөрсөн долоо хоногт гаргасан. Энэ хүрээңд ямар ажил хийж байна вэ?
 
-Засгийн газрын тогтоолын дагуу ХӨСҮТ-өөс сэжигтэй тохиолдлыг бүртгэх, тусгаарлах, шинжлэх, оношлох үүний дагуу шатлалын эмнэлгүүдэд эмчлэх ажлыг зохион байгуулж бай­на. Мөн ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд тус бүртээ 16-18 хүний бүрэлдэхүүнтэй баг гаргаж, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын бэлэн байдлыг хангах сургалтыг явуулж эхэлсэн. Түүнчлэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтийг Эбола вирусийн эсрэг мэдээллээр хангах ажлыг зохион байгуулж байна.
 
-Хилийн боомтууд болон гааль дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?
 
-Халдвар тархсан болон тэдгээртэй хил залгаа орнуудаас гадаадын 20 орчим иргэн манай улсад хил нэвтэрсэн бөгөөд тухай бүрд нь мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж ажилласан. Мөн Африкийн орнууд болон шар чичрэгт халдвар гардаг улс орнуудад зорчих өөрийн улсын иргэд, энхийг сахиулах албаны бие бүрэлдэхүүнд Эбола вируст халдварын талаар мэдээлэл, сэрэмжлүүлгийг өгч байгаа. Мөн хилийн боомтын ажилтнуудад аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөөг өгсөн.
Зууны мэдээ
Э.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.