Дундаж цалинг хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүдийнх 1.5 сая, эмэгтэйчүүдийнх 1.2 сая төгрөг байна
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2021 оны гуравдугаар улирлын байдлаар нийт 46.0 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 712.5 мянган ажиллагч хамрагдсан.
 
Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.7 мянгаар, өмнөх улирлаас 492-оор, ажиллагчид өмнөх оны мөн үеэс 14.9 мянгаар, өмнөх улирлаас 14.3 мянгаар өсжээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2021 оны 3 дугаар улирлын тайланд хамрагдсан 712.5 мянган ажиллагчдын сарын медиан цалин 993.0 мянган төгрөг байна. Медиан цалин өмнөх улирлаас 603 төгрөгөөр буурчээ.
 
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2021 оны 3 дугаар улирлын байдлаар 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 66.0 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 4.6 мянган төгрөгөөр нэмэгджээ.
 
Дундаж цалинг хүйсээр авч үзвэл, 2021 оны 3 дугаар улирлын байдлаар эрэгтэйчүүдийнх 1.5 сая, эмэгтэйчүүдийнх 1.2 сая төгрөг байна.
 
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчийн дотор 700.0 мянгаас 1.1 сая төгрөгийн цалинтай даатгуулагчийн эзлэх хувь хамгийн их буюу 26.2 хувь, харин 3.0 саяас дээш төгрөгийн цалинтай даатгуулагчийн эзлэх хувь хамгийн бага буюу 5.9 хувь байна.

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.