Нийт тохиолдлын 191 нь Улаанбаатарт, 138 нь орон нутагт нэмэгдэж, нэг хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/12/15/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 335 тохиолдол шинээр нэмэгдэж, нэг хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1966 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 191 нь Улаанбаатарт, 138 нь орон нутагт бүртгэгдлээ.  Өнөөдрийн байдлаар 2792 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 52 хүн байна. Гэрийн хяналтад 4673 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 263 912 хүн, 2-р тунд 65.8 хувь буюу 2 159 006 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 824 063 хүн хамрагджээ. 

May be an image of text

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus