Олон жил цэвэрлэгээ үйлчилгээний ажил хийж төрдөө зүтгэсээр яваа нэгэн “Ёстой үхмээр санагдаж байна...Энэ бодол ингэж ингэсээр намайг дийлэх вий гэж бас айж байна...” гээд нулимс дуслуулах нэгэн эмэгтэйг хараад өөрийн эрхгүй л аньсага чийгтэж билээ.
Яах нь вэ тэднээр “оролдож”. Байг, орхи, тэднийг бүү оролд. Тэд сарын 480-560 орчим мянган төгрөгийн цалин авч өнөөгийн энэ нийгмийн нугачаанд хөл алдчихалгүй шиг, сөхрөөд суучихгүйн төлөө зүтгэж яваа юм шүү дээ.
Гэтэл хэдхэн хоногийн дараагаас буюу 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс Төрийн үйлчилгээ /ТҮ/-ний 1-3 дугаар зэрэглэлд хамаардаг ажилтнууд хуугаараа хувийн хэвшилд шилжих гэж байна.
Гэхдээ төрдөө ажиллах хэрнээ цалингаа хувийн хэвшлийнхнээс авна гэсэн үг. Тэдний жилийн цалинг төсөв суулгасан ч орон нутгуудад нь хуваагаад шилжүүлчихсэн гэж байгаа.
Сонин бас гаж энэ үзэгдлийн цаана иргэд хохирч буй юм. Насаараа ТҮ-2-оор цалинжиж, түүгээр ядмаг амьдралаа зохицуулж ирсэн олон хүмүүс бий. Тэд төрд ажиллаад тэтгэвэрт гарахад нь өгдөг хэдэн төгрөгийг ямар их хүлээсэн гээч. Яагаад гэвэл тэр хэдэн төгрөг тэдний насаараа мөрөөдөөд ч биелээгүй амьдралыг эрс өөрчилнө гэж итгэсэн хүлээсэн нь тэр.
Өрхийн эмнэлэгт 10 орчим жил ажилласан тэрээр тэтгэвэртээ гарахдаа 4-5 сая орчим төгрөг авна гэж ёстой л өвдөх эрхгүйгээр ажилласан нь ийнхүү талаар болсон учраас “үхмээр байна” гэсэн хэрэг.
Өрх толгойлсон тэрбээр хоёрын хоёр оюутантай ч ажлынхаа дараа аар саархан ажил хийж айлын гэр, албан газрын ганц нэг өрөө тасалгаа цэвэрлэж хэд гурван төгрөг олдог. Оюутан хүүхдүүд нь цагийн ажил хийж ээждээ нэмэр болж байгаа ч үнэндээ бол өөрсдийнхөө хэрэгцээний мөнгийг олдог.
Харин тэтгэвэртээ гарахдаа авах тэр мөнгөөр хэдхээн саргар мод үлдсэн хашаагаа бүрэн бүтэн болгож, гэрийн бүрээсээ сольж, үүдэндээ амбаар хийх гэж ямар их хүлээсэн гээч. Гэтэл ядруухан амьдарч яваа тэднийг төр ийнхүү самарчихсан тул ёстой үхмээр байна гэсэн нь тэр. Ийм амьдралтай 4000 орчим иргэн оны дараагаас үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнах нь байна.
Уг нь төрдөө гологдчихоод байгаа тэд чинь гол, маш чухал хүмүүс шүү дээ. Өнөөдөр төр ийм шийдвэр гаргаж байгаа нь “Ядуусын армийн хүрээ”-г улам тэлж буй хэрэг.
Эх сурвалж: ErenNews.mn
С.Цээл