Н.Алтанхуяг: МАНАН-тай замыг сонгохгүй

Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Түүнтэй хамт АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь байлцав. Засгийн газрыг бүрдүүлж буй Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын хамтын ажиллагаа хэрхэн эхэлсэн, одоо ямар байгаа, цаашид хэрхэх тухай мэдээллийг Н.Алтанхуяг дарга өгсөн юм. Тэрээр өнгөрсөн бямба гаригт МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн гарын үзэг зурсан. Үүнтэй холбогдуулан зарим ташаа мэдээлэл гарч буй учир тэрээр залруулж байгаа бололтой. Н.Алтанхуягийн ярьсан зүйлийг сийрүүлэв.

ИЗНН бямба гарагт хариу өгнө

2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Ардчилсан нам парламентад олонх болж чадаагүй ч олуулаа болсон. Энэ нь дангаар Засгийн газар байгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд тус нам Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулан удирдах төвшиндөө хэлэлцээд УИХ-д суудал авсан намуудаас МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-тай хамтарч ажиллахаар шийдсэн юм. Үндсэндээ дөрвөн намаас бүрдсэн гурван субъект Засгийн газрыг бүрдүүлж буй бөгөөд цаашид хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэх тухай өнгөрсөн хоёр жилд хэд хэдэн удаа ярилцаж байжээ. Ингэхдээ, нэгдүгээрт нэг намын гишүүн нь нөгөө намынхаа сайдыг огцруулах бичиг өргөн барьдаг байдлыг зохицуулах. Хоёрдугаарт, Засгийн газрын бүтцийг шинэчилж буй энэ үед намууд Засгийн газарт хамтран ажиллах квотоо бататгах, гуравдугаарт, хаа хаанаа боловсон хүчнээ дэмжин ажиллая гэж МАХН-аас өнгөрсөн дөрөвдүгээр сард Ардчилсан намд санал тавьжээ.

АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдан энэ саналыг дэмжиж тавдугаар сарын 28-нд тогтоол гаргасан байна. Нэгэнт МАХН , АН хоёр нам санал нэгтэй байгаа тул “Шударга ёс” эвслийг бүрдүүлж буй МҮАН-ын дарга М.Энхсайхантай ярилцаж бас санал нэгджээ. Иймд эдгээр намууд цаашид хамтран ажилласаар байх уу, 2016 он хүргээд харилцаагаа дуусгах уу гэсэн асуултын өмнө ирсэн ч бүгд үргэлжлүүлэх саналтай байж. Ингээд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Итгэлцлээ улам бэхжүүлэхийн тулд гэрээгээ шинэчилсэн” гэж тодотголоо. Түүний тайлбарлаж буйгаар АН, МАХН, МҮАН ч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх саналтайгаа дотооддоо бүгд ярилцаж шийдсэн юм байна. Ингэхдээ дээр дурдсан намууд хоёр жилийн дараах УИХ-ын сонгуулиар харилцаагаа дуусгавар болгохгүй үргэлжлүүлэх саналтай байжээ. Харин Засгийн газарт хамтарч буй ИЗНН-ынхан ирэх бямба гаригт хуралдаж шийдвэрээ гаргах юм байна.

Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуульд хамаагүй гэрээ

Мөн намуудын хамтын ажиллагааны гэрээнд хэд хэдэн өөрчлөлт оржээ. Ямар боловч дээрх намууд зөвхөн УИХ-ын сонгуульд үйл ажиллагаагаа уялдуулж оролцож байхаар тохирчээ. Яг ямар байдлаар оролцохоо тухай бүрт нь шийдэх аж. Харин Ерөнхийлөгч болон Орон нутгийн сонгуульд огт хамаагүй гэрээ гэнэ.

Хэрэв УИХ-ын сонгуулийн мажоритар тойрог буюу нэр дэвшигчийг өрсөлдүүлэх тойрогт хоёр нам хамтраагүй тохиолдолд хоёул зэрэг нэр дэвшүүлэхгүй байхаар зохицуулжээ. Учир нь үйл ажиллагаагаа уялдуулж буй хоёр намын нэр дэвшигчид нэг тойрог дээр нэг, нэгийнхээ саналыг хуваахгүй байх зарчимтай аж.

Мөн Ардчилсан нам, “Шударга ёс” эвслийнхний тохирсон өөр зүйл бол цаашид сонгуулиар бизнесийнхний харъяалалд ордог байдлыг үндсээр нь халах, улс төрийн нам өмчтэй байхыг хориглоё гэдэгт санал нэгдсэн нь гэрээний чухал заалт гэдгийг Н.Алтанхуяг онцолж байв.

Хоёрдугаар замаар явахгүй

Ерөнхий сайдын хэлж буйгаар түүний тэргүүлж буй Засгийн газар яг одоо салаа замын уулзварт ирсэн байна. Нэг зам нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-тай цаашид хамтран ажилласаар байх уу, нөгөөх нь МАН-ын бүлгийнхний шаардлагаар Засгийн газраа огцруулж тэдэнтэй хамтран Засгийн газар байгуулж МАНАН бүрдэх үү гэсэн зам бий. Гэхдээ Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийн хэлснээр олон сумаар явж намын гишүүд, дэмжигчид, анхан шатны байгууллагынхаа төлөөлөлтэй уулзаж саналыг нь авчээ. Ингэхэд МАНАН байгуулж болохгүй гэж гишүүд нь захисан гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Тэр ч энэ замыг сонгохгүй гэлээ.  Иймд нэгдүгээр зам буюу одоогийн хамтарч буй гурван намтайгаа цаашид хамтарна. Ийм үед хамтарч буй субъектүүдээ илүү итгэлтэй байлгахын тулд хамтын ажиллагааны  гэрээгээ шинэчлэн байгуулжээ. Хэрэв Ардчилсан намын чиг шугам өөрчлөгдвөл Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж болох аж. Өөрөөр хэлбэл, одоогийн явж буй зам бус, хоёрдугаар замыг буюу МАНАН бүрдүүлэх шаардлагатай гэвэл АН ҮЗХ-гоо хуралдуулж өөр шийдвэр гаргаж болох гэнэ. Гэхдээ тус нам чиг шугамаа өөрчлөхийг хүсэхгүй байгаа аж.


Зууны мэдээ
М.Ганцэцэг

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Гунгаа 2014-10-23 02:53:13
    Энэ Е/сайд нь нийгэмд болж байгаа, өөрийнхөн хийж байгаа ажлын талаар болохгүй байна, хууль бус юм хийж байна тийм учраас огцруулан гээд байгааг ойлгодоггүй юм уу? хаашаа юм сандал ширээтэйгээ их л зууралдсан тийм хүн юм. Энхбаяртайгаа тэгээд нэг өдөр оймстойгоо явбал ойлгох байх даа. Бусдаар ч ойлгохгүй дөргүй бух шиг хүн юмаа.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-22 02:26:52
    чи юунд суудлаас чанга зуурна вэ? эх ороноо бод, мөнгө идээгүй бол сандрах хэрэггүй, дараагийн аавын хүү гарга л дээ хөндлөөнгөөс харахад эвгүй бөгөөд сэтгэл сэртхийлгэх юм,албан тушаал авч чадсан бол өгч сур даа Одоо ард тумэнд нам хэрэггүй уг хүн нь хүн чанартай чадварлаг бол болоо шүү дээ
    202.179.20.137
    Мэдэгдсэн Хариулах
  • хорт могой 2014-10-22 02:10:17
    тэнэгүүдээ АН алтанхуягаа солиод ахиад эвсэлтэйгээ иргэний зоригтойгоо гэрээнийхээ дагуу ажиллана. мэдэн будилах зүйл байхгүй. Алтанхуяг суудалтайгаа амиа хорлох шахтлаа чаргуучалдаж байгааг нь хараач худлаа мэдэн будлиад өөрийг нь солиньё огцруулы гэсэн болхоос МАН.тай хамтрах зүлй ерөөсөө ч яриагүй яригдаагүй, албан тушаалаасаа салчуул дээлээ ч нөмөрч магадгүй гэхдээ үхэн үхтлээ зууралдах нь л дээ. энэ нөхөл албан тушаалаасаа салчуул охион, хүргэн, зөвлөх, эцэст нь өөрөө ч дээлээ нөмрөх болчоод бажигдаад гүйгээд байгаан түүнээс эх орондоо хайртайда бишээ 2 нүүрт хорон могой
    163.22.18.74
    Мэдэгдсэн Хариулах
  • Yahw 2014-10-21 14:24:07
    Oor tegeed dahiad MANAN yyseh yum uu Batyylee. Dangaar zasag barih bolomjgyi biz dee. Ter Enxbayraas ilyy 2 hon jiliin dotor tanii hyy ih mongotei bolson yum bish yy.
    112.72.13.146
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2014-10-21 13:46:54
    Batyyliinhyy Chuluudaig 2012 onoos omno hen meddeg baisan yum. Tom tom barilga bariad l gent bayjih gej bh yum daa
    112.72.13.146
    Мэдэгдсэн Хариулах
  • MAN enezadgai tsagaaniig tooloo yu 2014-10-21 13:15:27
    MAN negdehgui ajilaa hii l geed bhad ene hudalch zadgai tsagaan shaaj uguh yumaa... uuruu ichihgui hamtarch yavaad murisan shuu dee. enhbayar ta 2 hamtdaa avsand orvol taarna. Hogiin novshuud
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
  • өө ламаа 2014-10-21 13:13:59
    Алтан хуягийн шийдэл зөв л шийдэл байна шүү дээ. МАН-ынхантай нийлснээс МАХН, МҮАН, ИЗН нь хамаагүй дээр шүү дээ. Бат-Үүл худлаа л шоу хийж өөрийнхөө нэр хүндийг л өсгөх гэж оролдлоодоо. Эсвэл баатар маань зөнчихсөн юм уу? Нэг л их сүр бадруулаад л ардчилалаа аварна ч гэх шиг. Ер нь партизан нэртэй хэдэн нөхөд одоо хийсэн гавъяатайгаа чимээгүйхэн сууж байвал яасан юм. Та нараас илүү сэтгэх чадвартай залуус олон гарч ирээд байгааг мэдэрдэггүй л юм байхдаа.
    103.229.120.88
    Мэдэгдсэн Хариулах
  • jervis 2014-10-21 11:03:15
    Ah-n ner hund yer ni hend hamaatai yum looloo l bna.MAH-Tai negdsenees MAXH-tai hamtarsan ni hamaagui deer.Batuulee
    150.129.143.126
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-10-21 10:10:51
    Алтанхуяг алиагаа алдаж байгаа юм байна даа. Авилгалын загалмайлсан эцэг түүний анд нөхөр болох гэж. Нөгөө АН-ын үнэт зүйл энэ тэр яасан бэ. Эсвэл АН алиагаа алдаад байгаа юм уу. Эсвэл Н.Энхбаярыг ямарч буруугүй байхад нь авилга авсан гэж гүтгэж шоронд хийсэн болж таарлаа. Миний бодоход Алтанхуяг суудлаа авч үлдэхийн тулд л энэхүү гэрээг хийв ээ дээ.
    103.9.90.228
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2014-10-21 08:20:21
    МАН-нд хандах нүүргүй болоо биздээ. Хамтарч яваад хавиргаруу нь хутгалаа биздээ.
    202.21.106.163
    Мэдэгдсэн Хариулах
  • ххххххх 2014-10-21 07:03:18
    Хүндрэлээс гарахад дуртай ч бай, дургүй ч бай МАН-тай хамтрахаас өөр зам харагдахгүй л байна даа.
    112.72.13.162
    Мэдэгдсэн Хариулах
  • bold 2014-10-21 06:08:37
    uul n an-daa sanal ogson yumsan.aldaa baisan gej uu
    49.0.153.217
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-21 05:41:15
    АН итгэл алдана гэдгийг үзүүлж өгч байна да. Боловсон хүчин муутай абиц ихтэй юм байна. Сонгуульд МАХН-ыг газар дор ортол муулж муулж гарч ирчээд одоо юун хамтрах вэ? Энэ янзаараа 2016 онд суудал авч чадахгүй бол гайхах юм алга да.Яагаад өнөөдөр өнгөрч байвал гэсэн санаа сэтгэлтэй байгаад байгаа юм бэ.
    103.11.193.10
    Мэдэгдсэн Хариулах
    • мм 2014-10-21 06:53:13
      Өөр зам байгаа юм уу өнөөдрийн нөхцөлд.МАН гэдэг мангасыг дарахын тулд ер нь шуламтай эвссэн ч яадын вэ?
      122.254.127.34
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-21 05:29:05
    Улс орныг маань дуусгалаа ш дээ, энэ АН, өрөнд оруулж, эдийн засгийг хямрааж, ард түмний амьдралыг хүндрүүллээ, Алтанхуяг цааш ажиллавал 16 онд АН сонгуульд нэг ч суудал авахгүй дээ, ер нь ч улсын удирдах биш бүлэг, фракцуудаа зохицуулах гэж тунтганасаар байгаад 2 жил өнгөрлөө ш дээ, АН ч явахгүй юм байна даа
    202.179.23.167
    Мэдэгдсэн Хариулах
  • zoloo  2014-10-21 04:44:54
    Ooroo guigaad khonjild n guuj orj baisnaa martsan yum uu.Irekh songuuliin daraa bas shadar said bolgono gevel khonjild n shurgaad orokh bolj yu magad uu.Khamaagui tegj am garch bolokhgui shuu...
    112.72.13.201
    Мэдэгдсэн Хариулах
  • АН 2014-10-21 04:28:35
    ДАВАХГҮЙ ГЭСЭН ДАВААГААР 3 УДАА ДАВНА, УУЛЗАХГҮЙ ГЭСЭН ХҮНТЭЙГЭЭ 3 УДАА УУЛЗАНА гэж ТҮҮХ БАТАЛДАГ. ЭНЭ НӨХӨР АМЬДРАЛААС МӨН Ч ХОЛ БАЙНА ДАА. ИЙМ ХҮНЭЭС УЛСАА, НАМАА ХУРДАН САЛГАЖ АВААЧ ТА МИНЬ ЭЭ
    202.170.84.7
    Мэдэгдсэн Хариулах
  • Манайхаан 2014-10-21 03:42:51
    Алтанхуяг сайд чинь жинхэнэ нугалайчин биш үү, 39 онд байсан бол овоо хэлмэгдүүлэгч байх байж ээ, Батзанданг өөрийг нь огцруулах бичигт гарын үсэг зурлаа гээд ахыг нь ажлаас нь халсан гэнээ. Одоо өөрийг нь эсэргүүцсэн л бол ах дүү амраг садан үе удмаар нь ажилгүй болгох, шоронд хийх алах арга хэмжээ авахнээ. Энэ ч арай ардчилал биш байхаа. Ардчилсан нам Алтанхуягаасаа даруйхан салах хэрэгтэй дээ.
    202.179.11.134
    Мэдэгдсэн Хариулах
    • Jaraglan  2014-10-21 07:56:12
      Altankhuyag saidaa Mongoliin turuus zailj ur hoichid min BUYAN BOLOOCHEE
      108.85.144.47
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-10-21 03:39:38
    Энэ хамтын ажилгааны гэрээ бол зөв шийдвэр байна. Тэр Батүүл худлаа дэмий донгосоод байгаа юм байна. Энэ ардчилсан намынхан яагаад нэгдээд нэг санаа бодолтойгоор сонгуулын 4-н жилийг дуугаж чаддаггүй мангарууд вэ. Уул та нар найдаад та нарын хэрэгжүүлэх төлөвлөгөөг дэмжээд санал өгсөн юмсан.
    202.131.228.20
    Мэдэгдсэн Хариулах
  • Disk 2014-10-21 03:18:25
    MAN zasagt hamtarna gej heleegui. Harin ch hamtrahgui gee biz dee. Erunhii Saad Bainga hudlaa shaah yumaa. Odoo buh humuus hudal uneng yalgadag bolsoon
    202.179.11.70
    Мэдэгдсэн Хариулах
  • GEORGE 2014-10-21 02:48:18
    МАН засагт орно гэж их мөрөөдөж байнааа. МАН-г л төрийн эрхэнд гаргахгүй байх хэрэгтэй.
    122.254.127.80
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-21 02:43:58
    Намын биш хувь хүний яриа байна, Ардчилалын үнэт зүйлийг умартжээ.
    112.72.13.170
    Мэдэгдсэн Хариулах
  • odkoo 2014-10-21 02:26:33
    manan bish avliga-iig songono gene
    203.194.118.102
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-21 02:24:05
    Н.Алтанхуяг: МАНАН-тай замыг сонгохгүй гэж бичээд байх юм. Ард түмнийг талцуулах ажлыг хийгээд л суух юм. Арай өөрөөр хэлж бичиж болдоггүй юмуу. Ардчилсан нам гэж ганцаараа юм шиг л авирлах юм. Намынхаа шийдвэрийг л ярих хэрэгтэй. Өөрийнхөө иргэн хүний санаа бодлоо ерөнхий сайдын байр сууринаас яриад байгаа юм шиг санагддаг. Ер нь ихээхэн дураараа хүн юм байна.Ер нь ард түмнийг намаар нь нутаг зааж суурьшуулах шийдвэрч гаргаж мэдэхээр хүн байна. Гадаад орны өндөр албан тушаал хашиж хариуцлагаа ойлгож өөрийгөө буруутай гэж бодож сайн дураараа албан тушаалаасаа огцордог ёс зүй соёлд суралцмаар юм.
    103.9.90.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Далай 2014-10-21 02:22:48
    Даргын суудал горьдохоороо МАНАНтаад давхидаг. Дангаараа болохоороо мангуураад давхидаг АН-аас МАН нь арай дээр юм даа.
    112.72.13.143
    Мэдэгдсэн Хариулах
  • ШУДРАГАМАА 2014-10-21 02:00:54
    АЛТАНХУЯГ МАНАНГИЙН ТАЛ ГЭДГЭЭ МАРТАЖ ТӨРӨЛ АРИЛЖСАН ЮМ ШИГ ЯРЬЖ БАЙХ ЧИНЬ.УЛААН КОММУНИСТ ЭНХБАЯР МАН-ААС ГАРЧ МАХН БАЙГУУЛЖ,ЭЛБЭГДОРЖИЙН ХЭЛСНЭЭР ГАРЫН ХЭЭ ГАРГААГҮЙ АВИЛГЫН УЛМААС ШОРОНД СУУЖ, ӨРШӨӨГДӨЖ, СОЛОНГОСТ ЭМЧЛҮҮЛЭЭД ИРСЭН ЧИНЬ ШИЖИГНЭСЭН АРДЧИЛАГЧ БОЛЖ, ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮНТЭЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ, ОЛОН ХУУЛИЙГ ХӨЛӨНДӨӨ ГИШГЭЛЭЭ. ХУУЛЬ ЗӨРЧИХ Ч ЯАХАВ ТЭМҮҮЖИН ХАМГААЛНА. ГИШГЭСЭН ГИШҮҮДЭЭ ЯАЖ БОСГОХ БОЛ. ШОРОНД ОРУУЛААД ХҮМҮҮЖҮҮЛЧИХ ЮМ БОЛ УУ.
    103.254.120.242
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2014-10-21 08:32:14
      харин тиймээ гоё хэлжээ
      202.179.11.58
      Мэдэгдсэн Хариулах