Ардчилсан Монгол Улс иргэнээ хаана хэрхэн амьдарч байгаагаас үл шалтгаалан хамгаалдаг байх ёстой

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа танхим болон цахим хэлбэрээр хуралдлаа. Өнөөдрийн хурлаар

· Гадаад улсад ажиллаж, сурч, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн хүний эрхийн болон Монгол Улсын хил, Гааль, боомтын нөхцөл байдлын талаар

· Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Эхний асуудлын танилцуулгыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Консулын газрын захирал Б.Болд, Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг, .Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга Г.Өлзийсайхан,Хилийн хэлтсийн дарга Д.Болд хийж гишүүдийн асуусан асуултад хариуллаа.

Бүлгийн гишүүдийн хувьд сүүлийн үед хэвлэл мэдээллээр явж буй Монгол охины эрх ноцтой зөрчигдсөн асуудалд Монголчууд бид нэгдсэн байр суурьтай байж үүнийгээ хамгаалах ёстой гэдгийг онцолсон юм. Ардчилсан Монгол Улс иргэнээ хаана хэрхэн амьдарч байгаагаас үл шалтгаалан хамгаалдаг байх ёстой. Дахин ийм харамсалтай үйл явдал дэлхийн хаа нэгтэй давтагдахгүй байхад голлон анхаарах хэрэгтэй гэдгийн онцоллоо. Мөн ЭСЯ-дууд үндсэн ажлаа хийхээсээ илүү дарга нарын айлчлалыг угтах, дайлах зэрэгт хэт их ач холбогдол өгдөг. Уг нь тухайн оронд байгаа иргэдэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэж, мэдээлэлж ажиллах ёстойг санууллаа.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-12-14 01:34:27
    Эхлээд УЛААН ЧУЛУУТЫН ХОГ ДЭЭР БАЙГАА ХҮМҮҮСИЙГ АВЧИРААД ХҮН ШИГ АМЬДРУУЛЧИХ...тэр хүмүүсийн эрх ашгийн төлөө ажилла.