Э.Амарбат Улсын ерөнхий прокурор болох уу

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг чөлөөлж, оронд нь Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор Э.Амарбатыг томилох гэж буй тухай улс төрийн хүрээнд яригдаж эхэллээ.

Э.Амарбатыг Улсын ерөнхий прокурор болоход ЕТГ-ын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Бямбажаргал, экс Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр, бас түүнтэй хамт МУИС-ийн ХЗС-ийг хамт төгссөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар дэмжлэг үзүүлж байгаа гэнэ. Тэрбээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байгаад прокурор болсон байдаг. Харин Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг С.Зоригийг хөнөөсөн хэргийг "уншиж" эхлэнгүүт чөлөөлөх талаар яригдаж буй нь анхаарал татаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Дамдин-Очир
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-12-17 06:28:15
    Гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь шүүхээр тогтоогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох ёсгүй. Хэн нэг этгээд гэмт хэрэгт х...
  • Иргэн 2021-12-14 13:45:11
    Энхбаяр Сүхбаатар хоёр мэдэж байгаа байлгүй
  • Зочин  2021-12-14 12:50:24
    Э.Амарбат Ерөнхий прокурор болох болтугай. Мундаг, чадвартай, Зарчимч, Мэргэжилдээ, тууштай хүн
  • Зочин 2021-12-13 06:26:14
    Болж байна.Ок
  • ХУУЛЬЧ  2021-12-13 03:07:36
    ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА ЯЛЫН БОДЛОГО, ГЭМ БУРУУГ ХАРААТ БУСААР ТӨРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ ЧАДАМЖГҮЙ ХӨРТ ХАВДАРТАЙ ХОЙНО АРИУН БОЛЖ ЭДГЭРЭХГҮЙ ДЭЭ ,,,,,,
  • зочин 2021-12-13 02:51:40
    Тун боломжийн залуу. ХБНГУ - ын Маршалын академийн түргэвчилсэн сургалтад авлигын чиглэлээр амжилттай суралцаж төгсч байсан.
  • Иргэн 2021-12-13 02:24:55
    Э.Амарбат ЕП болбол сайн л бна.Анхнаасаа ПБ-аас ажлын гараагаа эхэлсэн.Прокурорын албаны ачаа хүндийг сайн мэднэ дээ
  • зочин 2021-12-13 01:54:30
    Энэ залууг харлуулах гэж их оролдсон их зөв залуу шүү