Зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол бүртгэгдэж, 3 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/12/11/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 284 тохиолдол шинээр нэмэгдэж, гурван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1958 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 166 нь Улаанбаатарт, 116 нь орон нутагт бүртгэгдлээ.  Өнөөдрийн байдлаар 3602 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 65 хүн байна. Гэрийн хяналтад 6534 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 262 711 хүн, 2-р тунд 65.8 хувь буюу 2 155 876 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 797 011 хүн хамрагджээ. 


May be an image of text
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.