Газартай холбоотой төрийн үйлчилгээг цахимжуулснаар 487 сая төгрөг хэмнэжээ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Эрүүл мэндийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газар хамтарсан хэвлэлийн хурал  /2021.12.10/ Төрийн ордны “e-Mongolia” мэдээллийн цэгт хийлээ. Газрын харилцаатай холбоотой үйлчилгээг e-Mongolia системээс авах боломжтой болсон талаар Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газрын дарга А.Энхманлай мэдээлэл өглөө.

Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газар А.Энхманлай: Газар зохион байгуулалт, геодиз, зураг зүйн газар нь газрын харилцаатай холбоотой төрийн үйлчилгээнүүдийг цахимжуулах, газрын харилцааны мэдээллийг цахим бүртгэлд хамруулах ажлуудыг зохион байгуулж байгаа. Уг ажлын хүрээнд газрын цахим шилжилтийн программ хангамжуудыг нэвтрүүлсэн.

Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагуудаас иргэдэд үзүүлж буй газрын харилцаатай холбоотой үйлчилгээг цахимаар хүргэх, иргэдийн хүнд сурталд өртөж буй асуудлыг шийдэх зорилгоор газрын үйлчилгээнүүдийг цахммжуулах ажлууд хийгдэж байгаа.

Өнөөдрийн байдлаар 21 аймгийн газрын харилцааны байгууллагууд, нийслэлийн газрын албад, дүүргүүдийн газрын албад болон 330 сумын газрын даамал www.egazar.gov.mn цахим системд үйл ажиллагаагаа явуулж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал болон чөлөөт бүсийн газрын асуудал тус системд багтсан.

Уг систем нь төрийн бусад системтэй мэдээлэл солилцдог. egazar.gov.mn-ээр дамжаад e-Mongolia систем рүү үйлчилгээнүүдээ холбож өгч байгаа.

Газрын харилцаатай холбоотой бичиг баримт, шийдвэрүүд нь QR кодоор баталгаажсан гэрчилгээ, кадастрын зураг гэсэн бусад лавлагаа мэдээллийн хэрэгслүүдийг дамжиж авна.

Манай системд 64 үйлчилгээг нэвтрүүлсэн байгаагаас өнөөдрийн байдлаар 45 үйлчилгээг e-Mongolia системд хүргүүлсэн.Иргэд газрын харилцаатай холбоотой 35 үйлчилгээг e-Mongolia системээс авах боломжтой болсон. Үүнд,

  • 5 нь мэдээлэл, лавлагаа

  • 30 нь газрын үйлчилгээ багтаж байна.

Цаашид үлдсэн 19 үйлчилгээг энэ ондоо багтаан е-Mongolia системд бүрэн хамруулна.

Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, кадастрын зураг гэрээг цахимаар авах боломжийг аравдугаар сарын 1-нээс олон нийтэд олгосон. Өнөөдрийн байдлаар 21,118 иргэн, хуулийн этгээд тус үйлчилгээг авсан байна. Ингэснээр 487 сая төгрөг хэмнэжээ.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.