.jpg)
Сургууль, цэцэрлэгийн амралт эхлэж буйтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарчээ.
Уг тушаалд коронавируст халдварын "Омикрон" шинэ хувилбарын болон томуу, томуу төст өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2022 оны шинэ жилийн баярыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, суралцагчдын дунд тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Боловсролын газар, бүх шатны боловсролын сургалтын байгууллагын үүсгэн байгуулагч, захирал, эрхлэгч нарт даалгасугай гэжээ.


Оллоо.мн