This text will be replaced
Барууны ертөнцөд насанд хүрэгчдийн дунд алдартай The Simpsons, The South park, Animal farm зэрэг хүүхэлдэйн кино нь анимэйшн ситком төрлийн уран бүтээлд тооцогддог билээ. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн дэлгэцийн бүтээл, контентууд Монголд нэвтэрч, манай уран бүтээлчид “Онц дүмд”, “Өвгөн хуурч”, Big deal зэрэг бүтээлүүдийг гаргасан нь олон нийтийн дунд, тэр дундаа залуусын дунд алдаршиж, хэв маяг, үг хэллэг нь хүртэл трэнд болж түгсэн. 
 
Тэгвэл энэ төрлийн ээлжит нэгэн бүтээл болох “МАЛ 3” үзэгчдийн хүртээл болж байна. Та бүхэн Univision, Look TV, Ddish TV-ийн Видео сангаас уг цувралыг хүлээн авч үзээрэй. 
 
Өнөөгийн нийгмийн байдлыг сонирхолтой, хөгжилтэй байдлаар ёгтлон харуулсан энэхүү контент нь 10 цуврал ангитай. Дүрүүдийг амьтдаар төлөөлүүлэн харуулсан бөгөөд анимэйшний гол гурван баатар нь Санжид нэртэй хонь, Гочоо нэртэй үхэр, Чүлтэм нэртэй ямаа нар юм. Тэдэнд тохиолдож буй адал явдлаас та бүхэн Монголын нийгэм, тэр дундаа нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийн анхаарлын төвд ордог асуудлуудыг хошин, элэглэсэн байдлаар олж харах болно. 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.