PCR-ын нөөц дуусах нь
Дэлхий дахинд Омикрон хувилбар тархаж эхлээд байхад манайхны байж байгаа царайг нэг харчихаарай. Яах гэж ийм муу мэдээллээ ард иргэдэд цацдаг байна аа. Одоо тав хоногийн нөөц үлдсэн гэнэ. Тэр нь тэгээд тодорхойлох, ялгах шинжилгээ хийхэд хэрэглэх нөөц гэж байгаа.
 
Гадаадаас уг нь нислэгүүд ирж буй. Гэтэл юу нь болохоо байчихсан болоод нөөц нь ингэж ЁРООЛДОО тулчхав аа.
 
Монголчууд нэг ажлаар нөгөөг цалгардуулдгийн тод жишээ энэ. Уг нь салбар салбар, чиглэл чиглэлээрээ ажил үүргийнхээ хуваарийн дагуу ажлаа хийгээд явахад л улс орны хөгжил, хүн ардын амьдрал аяндаа жигдрээд явах учиртай.
 
Гэтэл мэдлэггүй, ар өврийн хаалгаар орж ирсэн нөхдүүд заавал хэн нэгнээс хараат байж, ажлаа чиглүүлж зааварлуулж хийгээд сурчихсан учраас өнөөдөр ийм байдалд хүрчхээд байгаа нь нууц биш. МАН-ын ХХХ их хурал гэж дээр дооргүй, яам тамгын газрууд бүгдээрээ зөвхөн “Их хурал”-д бэлдэж гүйсний гор гарч байна.
 
Энэ тухайгаа ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр яриад, муудалцаад бухимдацгаагаад эхэлчхэж. Товчхондоо бол ҮНЭН л тэр. Очиж очиж “Омикрон” гарчхаад байхад PCR-ын нөөц нь дуусчихдаг.
Өмнөх Засгийн газрын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөвтөө вакцины ганц ч төгрөг тусгаагүй байсан нь юу ч биш юм байна. Тэр санхүүч вакциныг тусламжаар босгоно гээд тооцоолчихсон байсан. Тэрхүү тооцоолол нь бараг л биелэлээ олсон.
 
Харин одоо гар сунгах улс орон байгаа болов уу даа. Өгсөөр байгаад “Монголчууд тэнэгтээд дандаа давраад байдаг юм...” гэх хандлагатай болчихсон байх вий. Нөгөөтэйгүүр нөөцийн сав ёроолдоо хүрснийг сонсчхоод аль муу, чанаргүй, найдваргүй юмнуудаа шахах гээд анаж байхыг ч үгүйсгэхгүй. Өмнө нь оруулж ирсэн хэдэн зуун саяар тоологдох түргэвчилсэн тестийн балгаар бараг л бултаараа “ко”-дчихоод байгаагаа ч санах хэрэгтэй.
 
Эх сурвалж: ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.