Өнөөдрийн байдлаар 3626 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 71 хүн байна

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/12/10/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 286 тохиолдол шинээр нэмэгдэж, хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1955 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 149 нь Улаанбаатарт, 137 нь орон нутагт бүртгэгдлээ.  Өнөөдрийн байдлаар 3626 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 71 хүн байна. Гэрийн хяналтад 7076 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 262 458 хүн, 2-р тунд 65.8 хувь буюу 2 155 257 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 783 492 хүн хамрагджээ. 



Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus