''Evisa.mn'' цахим системээр нийт 10 улсын 62 иргэнд цахим виз олгожээ

Монгол Улсад өнөөдрийн /2021.12.09/ байдлаар 123 улсын 16951 гадаадын иргэн түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин сууж байна. Тодруулбал, албан хэргээр 299, хөрөнгө оруулахаар 1505, хөдөлмөр эрхлэхээр 5881, гэр бүлийн зорилгоор 6372, суралцахаар 726, цагаачлахаар 1869, түр ирэгчээр 303 гадаадын иргэн байна.

Гадаадын иргэн, харьяатын газар арваннэгдүгээр сард 583 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 102 гадаадын иргэнд хилийн боомтод  виз олголоо. Мөн “Evisa.mn” цахим системээр нийт 10 улсын 62 иргэнд цахим виз олгов.

Түүнчлэн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 710 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 1173 гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна. Энэ сарын тоон үзүүлэлтийг өнгөрөгч оны 11 дүгээр сарын тоон үзүүлэлттэй харьцуулахад визийн зөвшөөрөл олголт 4,1 дахин, оршин суух зөвшөөрөл олголт 3,5 дахин, оршин суух зөвшөөрлийн сунгалт 4,1 дахин өсжээ.



May be an image of text
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.