Б.Пүрэвдорж: Насаараа татвараа төлсөн хүмүүст тэтгэврийг нь арай өндөр тогтоох боломжийг олгох хуулийг хэлэлцээд өгөөч ээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Миний бие тэтгэврийг таван жилийн дунджаар тогтоох, мөн 2018 оноос хойш долоон жилийн дунджаар тэтгэврээ тогтоолгосон хүмүүсийг таван жилээр нөхөж тооцох тухай хуулийн төслийг өргөн барьсан.

Нэлээд тэмцэж байж арваннэгдүгээр сард хэлэлцэх асуудлыг жагсаалтад оруулсан. Харамсалтай нь Нийгмийн бодлогын байнгын хороо уг хуулийн төслийг хэлэлцээгүй. 30-40 жил татвараа шударгаар төлсөн иргэд тэтгэврээ таван жилийн дунджаар тооцуулж авдаг болох тухай хуулийн төсөл юм.

МАН таван жилээр ажлаа төлөвлөдөг нам. Гэтэл ард түмэндээ тэтгэвэр олгох болохоор долоон жил болгочихлоо. Иргэд дордохын долоон жилээр тэтгэврээ тогтоолгоод эхлэхээр анхнаасаа бүтэлгүйтээд байна. Тиймээс энэ хуулийг яаралтай хэлэлцэх шаардлага байна.

Тэтгэврийг таван жилийн дунджаар тооцдог болсноор 140 мянга орчим иргэн сар бүр дунджаар 120 мянган төгрөг нэмж авахаар болж байгаа. Үүнд жилд 16 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Энэ бол Богд Зонхова бурхан барих төсвийн тал нь. Ийм хэмжээний төсвөөр 140 мянган хүний асуудлыг шийдэх боломж байна.

Энэ асуудлыг залуу гишүүд маань дэмжээсэй гэж хүсэж байна. Та нар ч гэсэн настай болно, ахмадуудынхаа замаар явна шүү. Тиймээс энэ хуулийг арванхоёрдугаар сард хэлэлцэх асуудлыг жагсаалтад нэмж оруулж өгөөч гэдэг хүсэлт гаргаж байна гэлээ.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2021-12-12 08:38:56
    сайн бод ухаар. наадах чинь өндөр цалингаас бодох тэтгэвэр, Харин бага цалингаас бодсон сард 280-350 мянган төргөг авдаг нийгмээс бараг хаягдсан хөгшидөө яах