Элчин сайд Ө.Энхтүвшин итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав

Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргуловт Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав.

Уулзалтын үеэр Элчин сайд Ө.Энхтүвшин 2021 онд тохиож буй Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хоёр тал өргөн хүрээнд тэмдэглэж буйг онцлов. Тухайлбал, 100 жилийн ойн хүрээнд хоёр улсын хооронд өндөр түвшний харилцан айлчлалууд хэрэгжиж,  хамтын ажиллагааны чухал механизм болох Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсныг тэмдэглэв.

ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов Элчин сайд Ө.Энхтүвшинд баяр хүргэж, хоёр улсын харилцааны шинэ зуунд бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж эдийн засгийн агуулгаар баяжуулах үйлсэд хамтран ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх айлчлалын бэлтгэл ажлын явцын талаар харилцан мэдээлж, хоёр улсын Төрийн тэргүүн нарын уулзалт нь хоёр улсын харилцааны шинэ зууны түүхийг нээх онцлог үйл явдал болно хэмээн санал нэгдэв.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.