Өнөөдрийн байдлаар 719 хүүхэд, 160 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/12/09/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 338 тохиолдол шинээр нэмэгдэж, гурван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1953 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 213 нь Улаанбаатарт, 124 нь орон нутагт бүртгэгдлээ.  Өнөөдрийн байдлаар 3898 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 78 хүн байна. Гэрийн хяналтад 7301 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 262 343 хүн, 2-р тунд 65.8 хувь буюу 2 155 006 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 776 437 хүн хамрагджээ. 


May be an image of text
Бусдад түгээх
  • gplus