Нийт тохиолдлын 196 нь Улаанбаатарт, 111 нь орон нутагт нэмэгдэж, гурван хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/12/08/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 310 тохиолдол шинээр нэмэгдэж, гурван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1950 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 196 нь Улаанбаатарт, 111 нь орон нутагт бүртгэгдлээ.  Өнөөдрийн байдлаар 4046 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 69 хүн байна. Гэрийн хяналтад 7635 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 262 099 хүн, 2-р тунд 65.8 хувь буюу 2 154 593 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 765 968 хүн хамрагджээ. 
May be an image of text

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus