''Шилжилт хөдөлгөөн ба хөдөлмөр эрхлэлт'' судалгааг танилцуулж, хэлэлцүүлэв
Монгол Улсын дотоодын шилжих хөдөлгөөн 2000 оноос эрчимжиж, шилжилт хөдөлгөөний дийлэнх нь хөдөө орон нутгаас Улаанбаатар хот, төв суурин газрыг чиглэсэн төлөвтэй байна. Орон нутаг болон нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн ялгаатай байдал, ажлын байрны олдоц, суурь нийгмийн үйлчилгээ тэр дундаа эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний хүртээмжээс шалтгаалан иргэд төв суурин газрыг зорьсоор байна. Статистик тоон мэдээллээр жилд дунджаар 25 мянга гаруй иргэд орон нутгаас нийслэл Улаанбаатар хотыг зорин ирж, нийслэлд нийт хүн амын тал орчим нь амьдарч байна. 

 
Тэгвэл НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага “Улаанбаатар хотын шилжилт хөдөлгөөний хязгаарлалтын үр нөлөө болон шилжин суурьшигчдын эмзэг байдлын судалгаа” болон “Монгол улс: Шилжилт хөдөлгөөн ба хөдөлмөр эрхлэлт” сэдэвт судалгааг 2020-2021 онд гүйцэтгэн, судалгааны голлох үр дүнг олон нийт болон бодлого гаргагчдад танилцуулж, бодлогын хэлэлцүүлэг зохион байгуулллаа. 
 
Судалгаагаар Улаанбаатар хотод хөдөө орон нутгаас шилжин ирж буй иргэдийн дийлэнх нь эдийн засгийн идэвхтэй, 20-29 насны, бүрэн дундаас дээш боловсролтой иргэд байна. Мөн бүртгэлтэй шилжигчид өрхийн орлогоо 45 хувиар буюу 363 мянга орчим төгрөгөөр, бүртгэлгүй нь 29 хувиар нэмэгдүүлснийг судалгаа харуулжээ. Энэ нь орон нутагт иргэд ажлын байрны олдоц, үнэлэмж муу зэрэгтэй холбоотой. 
 
Дотоодын шилжилт хөдөлгөөн сүүлийн жилүүдэд эрчимжсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын тамгын газар нь 2017-2020 онд Улаанбаатар хот руу шилжих иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан захирамж гаргасан юм. Уг захирамжийн үр дүнг судлахад судалгаанд оролцсон иргэдийн дийлэнх буюу 83 хувь нь хязгаарлалтыг мэддэг эсэхээс үл хамааран шилжин ирэх байсан хэмээн хариулжээ. Мөн хязгаарлалт нь Улаанбаатар хотын оршин суугчдын амьдрах орчныг сайжруулах эцсийн зорилгодоо хүрээгүй гэдэг нь харагджээ. Тодруулбал, судалгаанд оролцогчдын 
  • 57 хувь нь ямар ч эерэг нөлөө гараагүй, 
  • 83 хувь нь замын түгжрэл дээрдээгүй
  • 79 хувь нь хөрсний бохирдол нэмэгдсэн
  • 75 хувь нь усны бохирдол нэмэгдсэн 
  • 60 хувь аюулгүй байдал сайжраагүй хэмээн хариулжээ. 

 
Бодлогын хэлэлцүүлэгт Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва, Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Д.Дөлгөөн, Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн ТББ-н гүйцэтгэх захирал Д.Элбэрэл, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко нар оролцож, Д.Жаргалсайхан (Jargal Defacto) xэлэлцүүлгийг чиглүүлсэн юм. 
 
Хэлэлцүүлгийн үеэр шилжилт хөдөлгөөний засаглалыг сайжруулах бодит арга хэмжээг төлөвлөх, бодлогод тусгах талаар талууд санал солилцлоо. 
 
 
Тус хоёр судалгаанд Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нийт 2505 өрх хамрагдсан нь “дотоодыншилжин суурьшигчдын эрэлт, хэрэгцээ, үзэл бодлын талаарх үнэ цэнэтэй мэдээлэл, ойлголтыг бидэнд өгч, цаашид хөгжилд хувь нэмэр оруулах мэдээллийн нөөц боломжийг нээж өгч байна” гэж НҮБ-ын шилжилт хөдөлгөөний байгууллагаас хэллээ.
 
Шилжилт хөдөлгөөн ба хөдөлмөр эрхлэлт сэдэвт судалгааг МУИС-ийн Хүн амын сургалт судалгааны төв,Улаанбаатар хотын шилжилт хөдөлгөөний хязгаарлалтын үр нөлөө болон шилжин суурьшигчдын эмзэг байдлын судалгааг Хараат бус судалгааны хүрээлэн гүйцэтгэжээ.

 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. PRADHAN 2021-12-08 21:46:58
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM AMOUNT: $ 780,000.00