Индрээс цацагдсан ЛООЗОГНОЛ ба иргэдийн эрх
“Чинээлэг дундаж давхаргыг  бий болгоно, хүний эрхийн зөрчилтэй 800 орчим хуулийн заалтыг засна, Хархорумыг түшиглэж шинэ хот барина гэхийг МАН-ын ХХХ их хурлын үеэр сонсов.
 
Нэг ч их сонин содон, шинэлэг зүйл биш л дээ. Тэртээ 10-15 жилийн өмнө яригдаж л байв.
 
Хөөрхий “хүзүүгүй” гэж хүмүүсийн хочилдог тэр хүнийг Хархорумыг дагуул хот болгох хэрэгтэй, бололцоо ч бий. Тэнд ирээдүй байна гэхэд нь бултаараа “Энэ хүний дотор ийм юм багтах гэж...” гээд шоолж байв.
Тэгвэл тэр түрүүлж харж байж гэдгийг түүнтэй нэг үед улстөрд алхан орж одоо ч улстөрд тухлаад бараг л хэвтчихсэн нөхдүүд мэдэж л байгаа. Мөн саявтархан даа “Надад  үүрэг даалгавар өгчих. Тэгвэл би Хархорумыг түшиглээд ёстой янзтай хот бий болгоод өгье” гэж ч хэлж байв. Харин түүнийг хэн ч тоогоогүй.
 
Эдгээрийг өгүүлэхийн учир нь эвсэж чадвал их зүйлийг хийж чадна гэдгийг хэлэх гэсэн хэрэг. Зөв харж зөв зүйлийг сэдсэн нэгнээ энэ тэр нам, элдэв фракц гэлгүйгээр дэмжиж гэмээнэ улс орон хөгжих учиртай, бас хүчирхэг байдаг жамтайг хэлж буй хэрэг.
 
Ирэх оноос Хархорумыг түшиглэж байгуулах хотынхоо ажлыг эхэлнэ гэнэ билээ. Тэгвэл төсөв мөнгө нь хэрхэн тусгагдсан эсэх нь бас л эргэлзээтэй. Энэ мэтээр МАН-ын ХХХ их хурлын индрээс цацагдсан ЛООЗОГНОЛД нэг их итгэл төрсөнгүй гээд ард  иргэд автобус унаанд ч ярьж байна. Бодох л асуудал.
 
Орой ажлаа тараад харихаар нийтийн тээвэртээ “Шпрот” болтлоо чихэлдсэн иргэд “Хүний эрхийн зөрчилтэй 800 орчим хуулийн заалтыг засна гээд байсан. Бид нарын энэ эрхийг мэдэж байгаа болов уу... Оруулаагүй байх аа... Яагаад гэвэл тэд нар чинь автобусанд сууж үзээгүй,  модон жорлонд орж үзээгүй гарууд ш дээ” гээд инээлдэцгээж бухимдаж байгаа нэгнийхээ стрессийг бага боловч тайлна билээ.
 
Нийтийн тээвэрт цар тахлын үеийн хууль дүрэм,  журмыг зөрчин тийнхүү чихэлдсэн тэдэнд “Зорчигч та амны хаалтаа зүүж, суудал хоорондын зайгаа барина уу” гэж автомат хариулагчаар тавлах нь цаанаа л нэг ёозгүйг яана.
 
Эх сурвалж: ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.