
Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/12/07/ хүргэж байна.
Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 296 тохиолдол шинээр нэмэгдэж, гурван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1947 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 144 нь Улаанбаатарт, 152 нь орон нутагт бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар 4259 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 92 хүн байна. Гэрийн хяналтад 7828 хүн байна.
Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 261 816 хүн, 2-р тунд 65.8 хувь буюу 2 153 968 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 752 964 хүн хамрагджээ.
Оллоо.мн