.jpg)
ИНЕГ-ын даргаар томилогдсон С.Мөнхнасан ёстой л дассан газрын даавуу зөөлөн гэгч болж байгаа бололтой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон МАН-ын генсек Д.Амарбаясгалан нар авлигачидтай тэмцэнэ гэж байгаа хэрнээ С.Мөнхнасанг ийн өхөөрдөн, энхрийлэн өөд нь татаад байгаа нь чухам ямар санаа агуулсных вэ. С.Мөнхнасан өмнө нь авлигын хэрэгт холбогдож явсан талаар бид мэдээлсэн. Хэдий олон жил агаарын тээврийн салбарт ажилласан ч АТГ-т бүртгэлтэй түүний хувьд энэ байгууллагыг толгойлон ажиллаж, хөгжүүлнэ гэдэг юу л бол.
Учир нь тэр өмнө нь буюу 2017 онд албан тушаалаа ашиглан холбогдох журмыг зөрчин ИНЕГ-аас байрны хөнгөлөлт гэж 10 сая төгрөг авсан байдаг. Үүнээсээ өмнө мөн ИНЕГ –аас өмнө нь орон сууны асуудлаа шийдүүлж 30 сая төгрөг авч байсан нь АТГ-ын бүртгэлд бий.
Товчхондоо ИНЕГ-т ажиллагсдыг бодвол орон сууцны хөнгөлөлтийг САЙН эдэлдэг нэгэн. Тиймээс ч С.Мөнхнасангийн ХОМ-ийг сонирхоход 650 саяын үнэ бүхий нэг амины орон сууц, дөрвөн нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, нэг авто зогсоолтой юм байна.
Ёстой л суусан газраасаа шороо атгана гэгчээр мань хүн ИНЕГ-т очвол илүү хөрөнгөжих боломжтой гэдгийг хэдийнээс мэддэг болсных биз ээ.
Түүгээр ч зогсохгүй өмнө нь ЗТХЯ-ны хэлтсийн дарга байхдаа тухайн үеийн салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ болон өнөөх аймшигтай хэрэг үйлдсэн Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал нартай хамтран сайдынхаа тушаалаар ИНЕГ-т бүтцийн өөрчлөлт хийгээд өөрөө дарга болоод дэвшиж явсан түүхтэй хүн. Тэгэхээр С.Мөнхнасанд хоёр жилийн хугацаанд дампуурахаа шахаад байгаа агаарын тээврийн салбарыг атгуулсан нь хэр зөв зохистой үйлдэл, шийдвэр юм бол доо.

Эх сурвалж: ErenNews.mn