Нийт тохиолдлын 105 нь Улаанбаатарт, 34 нь орон нутагт нэмэгдэж, нэг хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/12/06/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 139 тохиолдол шинээр нэмэгдэж, нэг хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1944 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 105 нь Улаанбаатарт, 34 нь орон нутагт бүртгэгдлээ.  Өнөөдрийн байдлаар 4449 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 97 хүн байна. Гэрийн хяналтад 8321 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 261 533 хүн, 2-р тунд 65.8 хувь буюу 2 153 408 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 740 043 хүн хамрагджээ. 



May be an image of text
Бусдад түгээх
  • gplus