The Daily Telegraph: А.Меркель эерэг өв үлдээсэнгүй

“Ангела Меркель 16 жилийн турш Европын улс төрд ноёрхсон" гэж The Daily Telegraph сонинд бичжээ. Уг нийтлэлд тэмдэглэснээр “Тэр эерэг өв үлдээсэнгүй. Түүний хийсэн сүүлчийн зүйл бол заавал вакцин хийлгэх байсан. Үүгээр нь түүнийг санаж явах болно” гэж  онцлов.  Нийтлэлд Герман нь Европын эдийн засгийн гол гүрэн хэвээр байгаа хэдий ч ирээдүй нь өмнөх шигээ тодорхойгүй байна гэжээ. Үүнээс гадна тус сонинд 10 гаруй жилийн өмнөх Грекийн их  өрийн хямралын үеэр А.Меркель Германы банкуудыг хамгаалж, Европын холбооны бусад гишүүн орнуудыг “золиос” болгохоос өөр аргагүй болсон байсан үеийг дурсав. Дараа нь өмнөд Европын орнууд бүтцийн шинэчлэл, хэмнэлтийн арга хэмжээ авах шаардлагатай болсон нь "эдийн засаг, улс төрийн гүн шарх" үлдээсэн юм. Сонинд А.Меркелийн хийсэн алдаануудыг бичсэн байна. Үүнд 2011 онд Фүкүшимагийн гамшгийн дараа цөмийн эрчим хүчнээс татгалзах шийдвэр гаргасан нь зөвхөн өөртөө хор хөнөөл учруулаад зогсохгүй геополитикийн өөрчлөлтийг өдөөсөн бөгөөд үүний үр дүнд Герман Оросоос хараат болж, байгалийн хийн нийлүүлэлтэд нь нөлөөлсөн юм. Нийтлэлд бичсэнээр А.Меркелийн хоёр дахь том алдаа бол  2015 онд Европын холбооны дүрвэгсдийн талаарх дүрмийг өөрчилж, Сири болон бусад орноос ирсэн  сая гаруй дүрвэгсдэд Германы хилийг нээж өгсөн. Энэ алхамын үр дагавар Зүүн Европт одоо ч мэдрэгдсээр байна. Ялангуяа Польш, Унгарт баруун жигүүрийн популистуудын ялалтад хүргэсэн.  А.Меркель улс төрийн өрсөлдөгчидтэйгээ эвсэж засгийн эрх барьж байв.

Үүний үр дүнд түүний нам сүүлийн хэдэн жилд тохиолдож болох хамгийн муу байдалд хүрсэн. Тэрбээр дайны дараах рекордыг эзэмшигч Хелмут Колиос ердөө 17 хоногоор бага Засгийн эрхийг атгасан. Үүндээ сэтгэл хангалуун байж магадгүй юм. Гэхдээ түүх түүний амжилтыг үнэлэх эсэх нь том асуулт гэж “The Daily Telegraph” сонинд бичжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
З.Батцэцэг

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.