Өнөөдрийн байдлаар 4940 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 89 хүн байна

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/12/04/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 318 тохиолдол шинээр нэмэгдэж, хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1940 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 162 нь Улаанбаатарт, 155 нь орон нутагт бүртгэгдлээ.  Өнөөдрийн байдлаар 4940 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 89 хүн байна. Гэрийн хяналтад 9295 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 261 289 хүн, 2-р тунд 65.8 хувь буюу 2 152 919 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 726 393 хүн хамрагджээ. 



May be an image of map and text
Бусдад түгээх
  • gplus