
Олон нийтийн амралт, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх эрүүл, эко орчныг нэмэх зорилгоор байгуулсан Туул гол дагуух Маршалын гүүрнээс Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо хүртэлх 7.2 км дугуйн замын ажил бүрэн дуусаж ашиглалтад орлоо. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн энэхүү тохижилтын хүрээнд 7.2 км үргэлжлэх унадаг дугуйн зам, иргэдийн амарч суух амралтын талбай, сандал, сүүдрэвч, дугуйн зогсоол, автомашины зогсоол, замын хашлага, гэрэлтүүлэг, камер зэргийг цогцоор нь тохижуулсан юм.
Оллоо.мн