Энэ сарын 29-нд бүх нийтээр амарна
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд энэ 29-ний өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон.

Энэ өдөр Монгол Улс Үндэсний тусгаар тогтнолоо зарласны 109 жилийн ой тохионо. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгосон. Монголчууд энэ өдөр тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаан хэмээн өргөмжилсөн билээ.

Улмаар таван яам бүхий засгийн газрыг байгуулах шийдвэрийг гаргаж, Богд хаант Монгол Улсыг албан ёсоор байгуулсан юм.

Манж Чин гүрний 200 жилийн ноёрхлыг удтал тэмцсэний хүчинд үгүй хийсэн энэ тэмцэл, ялалт нь 1921 оны Ардын хувьсгалын эхлэл, суурь нь болсон гэж түүхчид үздэг.

 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.