Улаанбаатарт 227, орон нутагт 147 тохиолдол нэмэгдэж, 3 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/12/03/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 375 тохиолдол шинээр нэмэгдэж, гурван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1938 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 227 нь Улаанбаатарт, 147 нь орон нутагт бүртгэгдлээ.  Өнөөдрийн байдлаар 5114 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 98 хүн байна. Гэрийн хяналтад 9974 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 261 082 хүн, 2-р тунд 65.8 хувь буюу 2 152 387 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 710 803 хүн хамрагджээ. 



May be an image of text
Бусдад түгээх
  • gplus