Д.Хаянхярваагийн авлигын мөнгө болох 500 мянган ам.доллар, 377 сая төгрөгийг төрийн санд төвлөрүүлнэ
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид Д.Хаянхярваа нарт холбогдох эрүүгийн хэргийн улмаас учирсан нийт 500.000 ам.доллар, 377.000.000 төгрөгийг төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болгоно.

Тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Хаянхярваагаас 315.000 ам.доллар, 210.000.000 төгрөг, Ш.Уртнасангаас 150.000 ам.доллар, 65.000.000 төгрөг, Ш.Доржрагчаагаас 35.000 ам.доллар, 10.000.000 төгрөг, иргэн Б.С-аас 92.000.000 төгрөгийг тус тус эд мөрийн баримтаар хураан авсан юм. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Хаянхярваа нарт холбогдох эрүүгийн 2102004520285 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгчдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 500.000 ам.доллар, 377.000.000 төгрөгийг хураан авч, төрийн зөрчигдсөн эрхийг сэргээх нөхцөлийг бүрдүүлсэн. Иймд шүүхийн шийдвэрийн дагуу Авлигатай тэмцэх газраас дээрх хураан авсан хөрөнгийг Сангийн яамны Төрийн сан дахь төсвийн орлогын дансанд шилжүүлнэ.
Авлигатай тэмцэх газар нь 2021 онд хууль бус хөрөнгийг илрүүлэх, хулгайлагдсан хөрөнгийг буцаах чиглэлээр мөрдөн шалгах ажлыг эрчимжүүлсэн бөгөөд одоогийн байдлаар авлигын гэмт хэргийн улмаас учирсан 92.4 тэрбум төгрөгийн хохирлыг улсын төсөвт нөхөн төлүүлээд байна. 

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Мэдээж 2021-12-06 12:30:35
    Мэдээж хураахгүй буцааж өгөх үү
  • Зочин 2021-12-06 12:00:00
    Авлигачдын бүх хөрөнгийг хураадаг бол авлига багасана. Эс тэгвээс үр дүнгүй байна даа.
  • зочин 2021-12-06 02:31:08
    Хэргийг дахин шалгаж шорогд нь хийнэ үү авилгачид улам даврах юм байна Хонгорыг хордуулсан Хаянхярвааг шагнаад байгаа юмуу авилга аваад төрдөө үнсүүлжээ
  • Иргэн 2021-12-06 01:22:30
    Хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй бх ёстой. Хэдэн саяар хулгай хийсэн хүн ингэж болох уу. Дахин шалгана уу. Ял өгч шоронд нь хийнэ үү. Ерөнхийлэгч анхаарна уу
  • 222 2021-12-05 09:59:11
    ЗАСАГ ДАРГА БАЙХДАА ХАУСТАЙ БОЛСОН,САНГИЙН САЙД БАЙХДАА ТОХЬ ГЭЖ ТОХЬГҮЙ ОВЬЕКТ БАРЬСАН.ОДООЧ БҮР ХӨРӨНГӨ МӨНГӨ НЬ ТОЙМОО АЛДЖЭЭ.
  • Зочин 2021-12-05 07:56:09
    Би сүүлийн 12 жил үйлдвэр ажиллуулж Байна. Хэдий завандаа ийм их мөнгө хийдэг байна аа . Атаарахмаар байна . Ямар азтай юм бэээ
  • Иргэн 2021-12-04 05:13:14
    Шударга төр, шударга шүүх байгаа эсэх нь удахгүй ард түмэнд харагдах буй заа
  • иргэн 2021-12-04 03:44:45
    Өөрсдийнх нь баталсан хууль нь дарга,цэргээр нь ялгаж ,торгож байна.
  • зочин 2021-12-04 02:34:15
    Юун учирсан бэ. Хаянхярваад учирсан хохирол уу?
  • МАН АВЛИГАЧДАА намаасаа хөөгөөч 2021-12-04 01:15:11
    ТӨРд нам дагаж гарсан АВЛИГАЧДЫГ их өөгшүүлж байгаа. ЭНД төр баригч МАН их буруутай. ОДОО МАН ын АВЛИГАЧДАД өгдөг ЯЛ нь хэргээ хүлээгээд, мөнгөөр торгуулна
  • bi MONGOL 2021-12-03 09:26:52
    ICHIJ UHMEER HOLER SHUU
  • Зочин  2021-12-03 09:22:05
    Авилгалчид цаазын ялаас өөр ял үйлчилж б.сан түүх байхгүй Хурааж б.гаа хөрөнгөнд хяналт гэж б.а уу,бас хулгайлах уу?
  • zochin 2021-12-03 09:15:03
    chi barilga mongo ashigi huraj abad baiaga bi buaj ogol doo ene chin min baishn abrih mongo shuu.
  • Zochin 2021-12-03 04:22:46
    Ийм шүүхийг одоо яах вэ жирийн иргэнийг шоронд хийдэг томчуудыг толгойг нь илдэг ард түмнийг үнэхээр доромжолж бна нөгөө шудрага олон ТББ ,шудрага,өмгөөлөгч,хуу...
  • Ширэн нүүрт 2021-12-03 03:41:19
    Шууд цаазаар аваач
  • ЗОЧИН 2021-12-03 03:26:16
    ТА НАР ОДОО БОЛИОЧЭЭ ИЙМ ХЭРЭГ ХИЙСЭН ХҮНИЙГ ГЭТЭЛ ЖИРИЙН ИРГЭД БОЛ ЯЛ АВАХ БОЛЛОО ШҮҮ ДЭЭ