Ерөнхий сайд, МАН-ын генсек хоёрын үүдэнд хөл гишгэх зайгүй болжээ. Учир нь тус намын Их хурал ирэх Даваа гарагт болох учраас тэд ийнхүү гишүүдийнхээ хөлд дарагдаж “намайг дэмжээрэй” гэсэн нялуун үгэнд өдөр шөнөгүй дарагдах болсон аж.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс төрийн залгамж халаагаа алдахгүй гэсэн байр суурийг илэрхийлж горилогсдод хатуухан үг чулууджээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын намрын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийж, давхар дээлтэй сайдудын асуудлыг оруулж ирэхээр тохирсон. Гэтэл МАН-ын архагууд давхар дээлний төлөө ил далд өрсөлдөж Их хурлын дараа яаралтай халаа, сэлгээ хийх шаардлагатай гэсэн үгсийг тэдэнд хэвлэлээр дайж эхлэв.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, энэ хэрээр Засгийн газрын сайдуудын эрх, үүрэг нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, өмнө нь УИХ-ын гишүүд хэмжээлшгүй их эрх мэдэлтэй байсан бол одоо байр нь солигдож нэр төдийалбан тушаал болсон учраас тэд ийнхүү үхэлдэж ил, далд өрсөлдөцгөөж байна.
Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ирэх онуудад эдийн засгийн амаргүй цаг үеийг даван туулахын тулд зарим сайдаа кабинетаасаа явуулж сайн ажиллаж байгаа хүмүүстэйгээ холын замд дөрөө харшуулахаар шийдсэн гэх. Мэдээж Ерөнхий сайд бодлгоо үргэлжлүүлэхийн тул төрийн залгамж халааг алдагдуулахгүй гэсэн чин эрмэлзэлтэй байгаагаа ч олон удаа хэлж байсан.
Ямартай ч Ерөнхий сайдтай холын замд дөрөө харшуулах сайдаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаяр, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гэсэн хүмүүстэй үлдэх хүсэлтэй байгаагаа намынхандаа илэрхийлжээ.
Товчхондоо бол Засгийн тэргүүн цаашид ямар сайдуудтайгаа үлдэхээ аль хэдийнэ шийдвэрлэж, эдгээр хүмүүсийг маш сайн ажилласан хэмээн үнэлсэн хэрэг. Харин улс оронд тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа сайдуудаасаа үтэр түргэн сална. Гэхдээ одоо цаг нь биш гэдгийг ч тэрбээр намынхаа Удирдах зөвлөлийн хурал дээр хэлээд амжсан аж.
Мэдээж муу ажилласан сайдууд хэн бэ гэдгийг уншигчид мэдэх учраас дахин дурдах нь илүүц биз ээ. Эцэст нь огцрох сайдуудын орон тоог бөглөхөөр давхар дээл өмсөхийг хүссэн УИХ-ын гишүүдийн албан тушаалын төлөөх марафон хаа хүрэхийг харах л үлдэх шив.

Эх сурвалж: ErenNews.mn