БЗДИТХ-ын тэргүүлэгчдийн XIV дүгээр хуралдаан 100 хувь цахимаар боллоо

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн XIV дүгээр хуралдаан 100 хувь цахимаар боллоо.

Хурлаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит V дугаар хуралдааны товыг тогтоох, хэлэлцэх асуудал батлах тухай хэлэлцэж 12 дугаар сарын 20-ны 11:00 цагаас ээлжит V дугаар хуралдааныг хуралдуулахаар боллоо.

V дугаар хуралдаанаар

1. Баянзүрх дүүргийн 2022 оны төсөв батлах тухай

2. Дүүргийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх тухай

3. Дүүргийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай

4. Тэргүүлэгчдийн 2021 оны үйл ажиллагааны тайланг танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцэхээр боллоо гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

May be an image of 2 people and people sitting

Бусдад түгээх
  • gplus