Дээд боловсролын байгууллагууд энэ сарын 10-ны өдрийг хүртэл хичээллээд амарна

Засгийн газрын хуралдаанаар /2021/12/01/  бүх шатны боловсролын байгууллагын амралтыг эхлүүлэх асуудлыг хэлэлцсэн. Шийдвэрийг ирэх даваа гарагт эцэслэнэ. Урьдчилсан тооцооллоор:

 СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага нь жил бүрийн есдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл хичээллэдэг. Цар тахлын нөхцөл байдал, томуугийн улирал эхэлж байгаатай холбоотойгоор 2021 оны 12 дугаар сарын 10-наас хоёрдугаар сарын 3-ны өдрийг дуустал хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоохоор төлөвлөв.

 ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ

Ерөнхий боловсролын сургуулиуд хуваарийн дагуу 12 дугаар сарын 18-ны өдрөөс нэгдүгээр улирлын амралт эхлэх ёстой. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал, томуугийн улирал эхэлж байгаатай холбогдуулан сүүлийн долоо хоног /12 дугаар сарын 13-17/-ийн хичээлийг 100 хувь цахим хэлбэрт шилжүүллээ. Ингэснээр сурагчид 12 дугаар сарын 18-наас ирэх хоёрдугаар сарын 3-ныг хүртэл амрах юм.

 ДЭЭД БОЛОВСРОЛ

Дээд боловсролын байгууллагуудын тухайд 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хичээллээд амарна. Амарсан өдрөөс эхлэн зарим шалгалтыг цахимаар өгнө. Биечилж өгөх шаардлагатай шалгалтыг хоёрдугаар сарын эхэнд зохион байгуулахаар төлөвлөж байна.

БШУЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дээд сургуулийн багш 2021-12-04 02:26:53
    Хөтөлбөр, хуваарь заах хичээлийн агуулга гээд улирлын эхнээс төлөвлөдөг. улирал 16 долоо хоногтой байсныг 14 болгож байна. Дцраараа юм аа.