Гар утасны E-POLICE  аппликэйшн ашиглан замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлэх боломжтой

Хөдөлгөөнд оролцогч зарим жолооч нар урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэл зөрчих, уулзвар гарц хаах, явган хүний зам дээр зогсох зэргээр бусдын хөдөлгөөнд саатал учруулж зохиомол түгжрэл үүсгэн, хөдөлгөөний хэт их ачаалал үүсэх голлох шалтгааны нэг болж байна.

Дэлхийн олон орны жишгээр зөрчлийг мэдээлэх E-POLICE гар утасны аппликейшныг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс санаачлан Тээврийн цагдаагийн албатай хамтран 2018 оны есдүгээр сарын 1-нээс ашиглаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 120 гаруй мянган хэрэглэгч тус аппликэйшнийг гар утсандаа татан ашиглаж байна. Үр дүнд нь нийт 79.198 зөрчлийн мэдээлэл илрүүлж, хариуцлага тооцжээ.

Илрүүлж байгаа зөрчлийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд 2018 онд 2074, 2019 онд 19.560, 2020 онд 16.878, 2021 онд 31.513 зөрчлийн мэдээлэл тус тус бүртгэгджээ. Зөрчил мэдээллийн тоо нь зам, гудамж талбайд бусдын хөдөлгөөнд саад учруулж буй зөрчлийг таслан зогсооход иргэдийн идэвх оролцоо өндөр болсныг илэрхийлж байгаа юм. Улмаар иргэд өөрсдийн ажиллаж, амьдарч байгаа орчныхоо аюулгүй, амгалан тайван орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч, замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийг таслан зогсооход мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, тэдний ажилд дэмжлэг үзүүлэх зөв хандлага улам нэмэгдсэн нь харагдаж байна. Тиймээс E-POLICE гар утасны аппликейшныг шинэчлэн сайжруулсан байна. 

Замын түгжрэлийг бууруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд цагдаагийн албан хаагчид хүрэлцээгүй байдаг. Тодруулбал, нэг цагдаагийн албан хаагчид 1500 тээврийн хэрэгсэл ногдож байгаа нь зөрчлийг бүрэн гүйцэд илрүүлэх боломж хязгаарлагдмал, зарим талаар боломжгүй байдалд хүргэж байгаа юм. Иймд замын хөдөлгөөний дүрэм сахиулах, болзошгүй аюулыг таслан зогсоох, иргэд бие биендээ шаардлага тавих, зөрчлийн эсрэг нийтээрээ тэмцэхэд хүн бүрийн оролцоо маш чухал байна.

Их хотын иргэн Та ухаалаг гар утасныхаа "Playstore", "Appstore"-оос E-POLICE аппликейшнаа үнэ төлбөргүй татан авч, зөрчлийг баримтжуулан илгээснээр олон иргэдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх юм. Мөн холбогдох байгууллагууд тухайн зөрчилд хариуцлага тооцсоноор зөрчил дахин давтагдахгүй байх, хотын соёлыг нэвтрүүлэх, эрүүл аюулгүй орчинд тав тухтай ажиллаж, амьдрах үндэс суурь болно.

Зөвд зөөлөн, бурууд хатуу байж ЗӨРЧЛИЙН ЭСРЭГ НИЙТЭЭРЭЭ тэмцэцгээе.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.