
Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/12/02/ хүргэж байна.
Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 441 тохиолдол шинээр нэмэгдэж, гурван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1935 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 274 нь Улаанбаатарт, 167 нь орон нутагт бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар 5300 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 111 хүн байна. Гэрийн хяналтад 10087 хүн байна.
Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 260 835 хүн, 2-р тунд 65.8 хувь буюу 2 151 702 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 693 158 хүн хамрагджээ.
