Өмнө нь өвдсөн хүмүүс Омикрон вариантаар дахин өвдөх эрсдэл Дельтатай харьцуулахад 2 дахин өндөр

Израил улс өчигдөр шөнө Өмнөд Африк болон Европоос омикрон вариантын талаарх урьдчилсан дата хүлээн авснаас сийрүүлвэл:

Сайн мэдээ: Вакцины Омикрон вариантын халдвараас сэргийлэх үр нөлөө 3 тун авсан хүмүүст Делтатай (95%) харьцуулахад бага зэрэг буурсан боловч өндөр (90%) хэвээр байна. Өвчний хүндрэлээс сэргийлэх үр нөлөө 3 тун вакцинтай хүмүүст Делтатай ижил байна.

Анхаарууштай мэдээ: Өмнө нь өвдсөн хүмүүс Омикрон вариантаар дахин өвдөх эрсдэл Дельтатай харьцуулахад 2 дахин өндөр. Омикроны халдварлах чадвар Делтагаас 1.3 дахин их.

Вакцинжуулагдаагүй хүмүүсийн хувьд (үүнд огт вакцин хийлгээгүй, зөвхөн нэг тун хийлгэсэн болон 2 тун хийлгээд 6 сараас дээш болсон хүмүүс хамаарна):

Анхны хувилбартай харьцуулахад Омикрон вариантаар өвдөөд хүндрэх эрсдэл 2.4 дахин өндөр.

Дээрх мэдээлэл нь харьцангуй цөөхөн тооны сорьц дээр суурилсан цаашид өөрчлөгдөж болох дата гэдгийг анхаарна уу.

Эх сурвалж: ХӨСҮТ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.