ЭМЯ: Хоёр хүн нас барж, 111 хүний биеийн байдал нэн хүнд байна

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/12/01/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 554 тохиолдол шинээр нэмэгдэж, хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1932 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 359 нь Улаанбаатарт, 194 нь орон нутагт бүртгэгдлээ.  Өнөөдрийн байдлаар 5448 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 111 хүн байна. Гэрийн хяналтад 10370 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 260 528 хүн, 2-р тунд 65.8 хувь буюу 2 151 109 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 674 925 хүн хамрагджээ. 

May be an image of text

Бусдад түгээх
  • gplus