С.Батболд нарын 14 хариуцагчид холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Нийслэлийн прокурорын газар нарын 4 нэхэмжлэгчтэй, С.Батболд нарын 14 хариуцагчид холбогдох нэхэмжлэлд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Зарим хариуцагч болох гадаад улсын иргэн, хуулийн этгээдийн Монгол Улсад оршин суудаг, бүртгэлтэй тухай нэхэмжлэлд дурдсан хаягаар шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг явуулсан боловч тэдгээр иргэн, хуулийн этгээдүүд тус хаягт оршин суудаггүй, бүртгэлгүй болох нь тогтоогдсон.

Шүүх энэхүү үндэслэлээр буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д "хариуцагчийн хаяг тодорхойгүй" нь иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж мөн хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Баянзүрх дүүргийн
Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

 
 
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргээ 2021-12-02 17:28:42
    Ийм л шүүхтэй улс даа
  • ЭЛЭГИЙГ НЬ АВНА ДӨӨ 2021-12-02 01:01:43
    ККК.... ХАЯГГҮЙ .... ОРШИН СУУДАГГҮЙ .... ХЭРЭГ ХҮЛЭЭХГҮЙ .....ХЭРГЭСЭХГҮЙ ӨОЛГОСОН ,,, ККК .ГЭТЭЛ ХАРИН ХЭРЭГ НЬ БООГДООД ШҮҮХЭД ӨӨРӨӨ ОРООД ИРЧИХСЭН ...
  •  2021-12-01 07:41:15
    шүүгчид нь удахгүй цаазаар авхуулж эрлэгийн үүдэнд шаруулж тамд хэвтэнэ дээ
  • ГОЁ ЗААЛТ 2021-12-01 04:04:01
    65.1ийн 9 д хэрэгт хариуцагчаар татагдсан хүн хаяг тодорхойгүй бол хэрэгсэхгүй болдог юм бна,
  • МОНГОЛ 2021-12-01 03:51:16
    Тийм хууль гэж юу байсий. Холбогдсон хүмүүс нь МУ ын иргэн оршин суудаггүй бол юу гэхээс
  • Irgen 2021-12-01 03:02:24
    Ийм л шүүхтэй улсдаа. Хуулийг завхруулаад л